Төмөрусгал

Нууцлал

Нууцлалын бодлого

Юу цуглуулдаг вэ

Зохицлыг тооцоход шаардлагатай төрсөн огноог л цуглуулна. Хоёр хүний үйлчилгээнд таны хосын төрсөн огноо мөн орно. Нэр, утасны дугаар, оршин суугаа хаяг асуухгүй. Бүртгэл үүсгэх, нэвтрэх шаардлагагүй.

Мэйл хаягийг зөвхөн төлбөр төлөгдсөний дараа, таны хүсвэл асууна. Мэйлийг зөвхөн үр дүн илгээхэд ашиглана: сурталчилгаа, захиалгат мэдээлэл илгээхгүй, бусдад дамжуулахгүй.

Хэр удаан хадгалдаг вэ

Үр дүнгийн линк гурван хоног хүчинтэй. Линк дууссанаас хойш 30 хоногийн дотор төрсөн огноо, хосын огноо, мэйл хаяг болон үр дүнгийн агуулгыг системээс устгана. Нягтлан бодох бүртгэлд шаардлагатай мэдээлэл (төлбөрийн дүн, огноо, үйлчилгээний нэр) л үлдэнэ.

Төлбөрийн мэдээлэл

Картын болон дансны мэдээллийг Төмөрусгал хэзээ ч хүлээж авдаггүй, харахгүй. Төлбөрийг QPay болон таны банк дамжуулан гүйцэтгэнэ. Бид зөвхөн төлбөр амжилттай болсон эсэхийг мэдэх бөгөөд гүйлгээний дугаарыг бүртгэнэ.

Таны төхөөрөмж дээр

Оруулсан огноо тухайн табын санах ойд үлдэж, таб хаагдахад устна. «Миний үр дүн» хуудсанд харагдах линкүүд зөвхөн таны энэ хөтөч дээр хадгалагдана: манай серверт «таны жагсаалт» гэсэн зүйл байхгүй. Хөтчийн өгөгдлөө устгавал жагсаалт мөн арилна, гэхдээ мэйлээр авсан линк хүчинтэй хугацаандаа ажиллана.

Cookie ба хэмжилт

Хэрэглэгчийг мөрдөх зорилготой cookie, хэмжилтийн скрипт ашигладаггүй.