Төмөрусгал

Нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний мөн чанар

Төмөрусгал нь уламжлалт зурхайн сурвалжид тулгуурласан танин мэдэхүйн мэдээлэл хүргэнэ. Энэ нь эмнэлгийн, хууль зүйн, санхүүгийн болон мэргэжлийн бусад зөвлөгөө биш. Үр дүнд үндэслэн гаргасан шийдвэрийн хариуцлагыг Төмөрусгал хүлээхгүй.

Төлбөр

Төлбөрийг QPay-ээр хийнэ. Үйлчилгээний үнийг төлбөрийн өмнө тодорхой харуулна. Төгрөгөөр төлнө. Үнэгүй урьдчилсан харагдацаас бүтэн үр дүн нь тусдаа, төлбөр төлөгдсөний дараа нээгдэнэ.

Нэхэмжлэл үүссэнээс хойш 30 минутын дотор төлөөгүй бол нэхэмжлэл хүчингүй болно. Хугацаа дууссан бол үйлчилгээгээ дахин эхлүүлнэ үү.

Үр дүнгийн линк

Төлбөр төлөгдмөгц үр дүнгийн линк нээгдэж, 3 хоног хүчинтэй байна. Энэ хугацаанд үр дүнг PDF-ээр татаж авах боломжтой. Татсан PDF файл хугацаагүй танд үлдэнэ. 3 хоног өнгөрсний дараа линк хүчингүй болно.

Буцаалт

Үр дүн нь төлбөр төлөгдмөгц шууд нээгддэг тоон бүтээгдэхүүн тул буцаалт хийхгүй. Техникийн шалтгаанаар үр дүн нээгдээгүй бол бидэнтэй холбогдоно уу: асуудлыг шалгаж шийдвэрлэнэ.

Хамрах хугацаа

Төрсөн огноо 1927 оны 2 сарын 3-наас 2027 оны 2 сарын 6 хүртэл хамаарна. Зурхайн жил Цагаан сараас эхэлдэг тул заагийн огноонд анхаарна уу.